ХӨВСГӨЛ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ
“САРЛАГ НААДАМ-2016”-ЫН УДИРДАМЖ
Ерөнхий мэдээлэл
2014 онд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын ЗДТГ, “Жинст Мөрөн” ХХК-ийн
санаачилгаар монгол сарлагийг сурталчилах, малчдад сарлаг маллах уламжлалт арга
ухаан болон түүх соёлын өвийг сэргээн таниулах, сарлагийн түүхий эд /сүү, мах,
арьс шир, хөөвөр/-ийг ашиглан өрхийн орлогоо нэмэгдүүлэх болон аялал жуулчлалын
бүсийн малчдыг дэмжих зорилгоор анхлан зохион байгуулагдсан уг наадам нь
уламжлал болон жил бүр зохион байгуулагдах болсон билээ.
“Сарлаг наадам-2016” нь хамрах хүрээгээ тэлж сарлагийн тоо толгой өсөн нэмэгдэж
байгаа тус аймгийн Улаан-Уул, Арбулаг сумдын ЗДТГ-тай уг наадмыг хамтран зохион
байгуулахаар болоод байна.
“Жинст Мөрөн” ХХК нь 2007 онд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд үүсгэн
байгуулагдсан. Сарлагийн сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компани юм. Тус
компани 2014 оноос Швейцарийн Хөгжлийн Агентлагийн Ногоон Алт төслийн
Маркетингийн бүрэлдэхүүн хэсэгтэй хамтран малчидтай хамтын ажиллагаагаа
эрчимжүүлж тэдэнд сургалт явуулах замаар сарлагийн хөөврөн бүтээгдэхүүний
чанарыг сайжруулах, Ногоон Алт төслийн олон улсын зөвлөхүүдтэй хамтран
сарлагийн хөөврийн онцлог шинж чанарыг агуулсан, олон улсын зах зээл дэх
хэрэглэгчдийн шаардлагад нийцэх чанар, загвартай бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх,
эрэлтийг нэмэгдүүлэх эрхэм зорилгын хүрээнд хамтран ажиллаж байна.
Монгол улсын хойморт орших Хөвсгөл аймаг нь хойд , өмнөд талаараа өндөр сарьдаг
уулс, хөвч тайгаар хүрээлэгдсэн, баруун зүүн хэсгээрээ бэсрэг уулсын тэгш
өндөрлөг тал хөндийтэй, далайн түвшнээс дээш 1500-3000 метрийн өндөрт оршдог.
Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сум нь цэнгэг уст Хөвсгөл далайн эргээс урагш 45 км
зайд түүнээс эх аван урсах Эгийн голын хөвөөнд уул, ус тэгш байгалийн
үзэсгэлэнт газарт байрладаг, аялал жуулчлалын бүс нутагт хамаардаг сум юм.
Алаг-Эрдэнэ сум 16 мянган толгой сарлагтай, байгаль цаг уурын хувьд сарлаг
маллах таатай нутаг билээ.
“Сарлаг наадам-2016”-ийн зорилго, зорилт
Уг наадам нь монгол сарлагийг сурталчилах, малчдад сарлаг маллах уламжлалт арга
ухаан болон түүх соёлын өвийг сэргээн таниулах, сарлагийн түүхий эд /сүү, мах,
арьс шир, хөөвөр/-ийг ашиглан өрхийн орлогоо нэмэгдүүлэх болон аялал жуулчлалын
бүсийн малчдыг дэмжих, урамшуулах зорилготой.
Зорилт:
- Малчид, хоршоод, үйлдвэрлэгчдийн хамтын ажиллагааг дэмжих, сайжруулах
- Сарлагийн сүлжмэл бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, сарлаг бугуйлдах
булгиулах тэмцээнээр дотоод гадаадын жуулчдад сарлаг, өв уламжлал, сарлагийн
бүтээгдэхүүнийг таниулан сурталчилах
- Нутгийн иргэдийн гар урлал, сүү, сүүн бүтээгдэхүүний үзэсгэсэн худалдаа
зохион байгуулж аялал жуулчлалын бүс нутгийн иргэдийн ахуй, амьдралыг сурталчих
/гадаад, дотоодын жуулчдыг татах/
- Орон нутгийн засаг захиргаа, малчид, бизнес эрхлэгчид, төсөл хөтөлбөр, хэвлэл
мэдээллийн хэрэгслийн хамтын ажиллагааг сайжруулах.
“Сарлаг наадам-2016” зохион байгуулагдах газар:
Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэн сумын 3-р багийн нутаг Эгийн голын эрэг, Мэлхий
толгой-д
Зохион байгуулагчид:
- Алаг-Эрдэнэ сумын ЗДТГ
- Арбулаг сумын ЗДТГ
- Улаан-Уул сумын ЗДТГ
- Жинст Мөрөн ХХК
Дэмжигч байгууллагууд:
- Швейцарийн хөгжлийн Ногоон алт төсөл
- CFA
- Монгол нэхмэл ХК
- Алтай кашмер ХХК
- Сноу филдс ХХК
- Мөнхбумууд ХХК
- Уужин ХХК
- Өгөөж шим ХХК
- Зөөлөн од ХХК
Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд:
- Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд
“САРЛАГ НААДАМ-2016”-ийн ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР
Д/д Цаг Үйл ажиллагаа Хариуцах ажилтан
1 10:30-10:45 “Сарлаг наадам-2016” нээлтийн үйл ажиллагаа Хөтлөгч зарлана.
Алаг-Эрдэнэ сумын ЗД, “Жинст Мөрөн” ХХК-ийн захирал /бусад зочид/
2 10:50-12:20 Мэндчилгээ Урлагийн тоглолт Алаг-Эрдэнэ, Улаан-Уул, Арбулаг
сумдын ЗДТГ
3 12:20-12:40 “Сарлаг наадам-2016”-д оролцох сарлагийн сүргийг хашаанд оруулах,
сонирхогчидод үзүүлэх Алаг-Эрдэнэ, Улаан-Уул, Арбулаг сумдын ЗДТГ
4 13:00-13:30 Сүлжмэл бүтээгдэхүүн болон сарлагийн сүү, сүүн бүтээгдэхүүн, гар
урлалын бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааны нээлт /шилдэг сүүн бүтээгдэхүүн,
гар урлалын бүтээгдэхүүн шалгаруулах/ Жинст Мөрөн ХХК, Сумдын ЗДТГ, нутгийн
малчид, иргэд
сонгогдсон шүүгчид
5 13:30-14:30 Үдийн цай, чөлөөт цаг Зочдын цайг Алаг-Эрдэнэ сумын ЗДТГ
6 14:35-18:00 Бөхийн барилдаан /32 бөх/ Алаг-Эрдэнэ сумын ЗДТГ
Дэмжигч байгууллагууд
7 14:40-15:40 Үндэсний сур харвалтын тэмцээн
Алаг-Эрдэнэ сумын ЗДТГ
Дэмжигч байгууллагууд
8 15:45-16:45 Сарлаг бугуйлдах, булгиулах тэмцээн
Зохион байгуулагчид
Дэмжигч байгууллагууд
9 16:50-17:00 Сарлаг унасан сайхан хос шалгаруулах тэмцээн Алаг-Эрдэнэ сумын
ЗДТГ
Дэмжигч байгууллагууд
10 17:05-17:15 Шилдэг эссэ шалгаруулах уралдаан
Алаг-Эрдэнэ сумын ЗДТГ
Дэмжигч байгууллагууд
11 17:20-17:30 Хамгийн их сарлагийн хөөвөр бэлтгэсэн хоршоог шалгаруулах “Жинст
Мөрөн” ХХК, “Ногоон алт” төсөл
12.17:35-18:00 Хамгийн их сарлаг оролцуулсан малчин
Шагнал гардуулах ажиллагаа
Идэвхитэй оролцсон малчид
Шилдэг эссэ
Сарлаг унасан сайхан хос
Шилдэг сүүн бүтээгдэхүүн
Гар урлалын бүтээгдэхүүн
Хамгийн их сарлагийн хөөвөр бэлтгэсэн хоршоо
Үндэсний сурын харваа
Бөхийн барилдаан
Сарлаг бугуйлдах булгиулах
13 18:00-18:15 “Сарлаг наадам-2016”-ийн хаалтын ажиллагаа Зохион байгуулагчид
“САРЛАГ НААДАМ-2016”-д ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ УРАЛДААН,
ТЭМЦЭЭНИЙ ШАГНАЛЫН САН
Д/Д Уралдаан Шагналын тоо Шагналын хэмжээ Ивээн тэтгэгч
1 Сарлаг бугуйлдах, булгиулах 3
/баг/ 1-р байр 500.000
2-р байр 300.000
3-р байр 200.000
2 Үндэсний сур харваа 4 /эр-2 эм-2/ 1-р байр 80.000
2-р байр 50.000
3 ШИЛДЭГ ЭССЭ
Сэдэв: Хөвсгөл Сарлаг-аялал жуулчлал дахь боломж
2 1-р байр -130.000 сүлжмэл бүтээгдэхүүн
2-р байр -70.000 сүлжмэл бүтээгдэхүүн
4 Хамгийн их хөөвөр бэлтгэсэн хоршоо 1 500.000 төгрөг
5 Шилдэг гар урлалын бүтээгдэхүүн 1 Сүлжмэл бүтээгдэхүүн
6 Шилдэг сүүн бүтээгдэхүүн 1 Сүлжмэл бүтээгдэхүүн
7 Бөхийн барилдаан /32 бөх/ 4 Түрүү бөх 250.000
Үзүүр бөх 150.000
Шөвгийн бөх -50.000
-50.000
8 Сарлаг унасан сайхан хос
1 /баг/ Эрэгтэй, эмэгтэй сүлжмэл бүтээгдэхүүн
9 Хамгийн их сарлаг оролцуулсан малчин 1 100.000 төгрөг
/гарын бэлэг/
10 “Сарлаг наадам-2016”-д идэвхитэй оролцсон малчдаа урамшуулна 4 Бүтээгдэхүүн
Нийт дүн 22 3.500.000
Зорилго: Аялал жуулчлалын бүс нутгийн иргэдэд сарлаг, сарлагийн түүхий эдийг ашиглан орлогоо нэмэгдүүлэх, дотоод гадаадын жуулчдад сарлаг, сарлагийн түүхий эд, бүтээгдэхүүнийг сурталчилан таниулах талаарх бүтээлч сэтгэлгээ, шинэлэг хандлагыг нэмэгдүүлэх, санал санаачлагыг дэмжиж, урамшуулах, арга замыг тодорхойлох
Зохион байгуулагч байгууллага: “Жинст Мөрөн” ХХК
Сэдэв: Хөвсгөл Сарлаг-аялал жуулчлал дахь боломж
Шагналын сан:
•I байр, Өргөмжлөл,130 000 төгрөг, сүлжмэл бүтээгдэхүүн
•II байр, Өргөмжлөл, 70.000 төгрөг, сүлжмэл бүтээгдэхүүн
Хүлээн авах хугацаа:
"Эссэ”-г 2016 оны 07 дугаар сарын 16-ний өдрийн 20.00 цаг хүртэл Мөрөн сумын 8–р баг Брэнд нэрийн барааны дэлгүүр, Мөрөн сум 7–р баг Жинст Мөрөн ХХК-ийн байранд хүлээн авна.
Шалгаруулалт: 2016 оны 07 сарын 19-ний өдөр болно. Шагналыг “Сарлаг наадам-2016”-ын шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаан дээр гардуулна.
"Эссэ бичлэг”-ийн уралдааныг явуулах, шалгаруулах журам:
1. Уралдаанд оролцохыг хүссэн 16 нас хүрсэн хүн бүрт нээлттэй.
2. Хугацаа хожимдсон, түүнчлэн тавигдаж буй хэлбэрийн шаардлага хангаагүй эссэг хүлээн авахгүй бөгөөд хүлээлгэн өгсний дараа засвар хийхийг хориглоно.
3. Шүүгчдийн комисс уралдаанд ирүүлсэн эссэ тус бүрээр танилцаж, энэхүү удирдамжид заасан хэлбэрийн шаардлагыг харгалзахын дээр сэдвийн хүрээнд шинэлэг санаа, оновчтой санал дэвшүүлсэн байдал зэргийг шалгуур үзүүлэлт болгоно.
"Эссэ бичлэг”-т тавигдах шаардлага:
1. Агуулгын шаардлага: Сэдвийн хүрээнд асуудлыг товч оновчтой тодорхойлсон байдал, шинэлэг санал дэвшүүлсэн байдал, найруулга зэргийг шалгуур үзүүлэлт болгоно.
2. Хэлбэрийн шаардлага:
- 800 үгэнд багтсан байх
- Мөр хоорондын зай single, үсгийн фонт-Arial, үсгийн хэмжээ 12, /MS Word/ бичигдсэн байна. Цаасны хэмжээ А4, бичлэг цаасны тал бүрээс 2,5 см хэмжээтэй байх
- Бичигч өөрийн овог нэр, регистрийн дугаар, оршин суух хаяг, холбоо барих утсаа хавсаргасан байх
-Зарласан хугацаанд ирүүлсэн байх