Хөвсгөл аймгийн Арбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Арбулаг сумын ИТХ

Сумын ИТХ-ын анхдугаар болов.

2016-11-04

        Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 7 дах удаагийн сонгуулиар сонгогдсон Хурлын Төлөөлөгчдийн анхдугаар хуралдаан 2016 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн  11:50 цагт эхэлж, хуралд оролцох 21 төлөөлөгч 100 хувийн ирцтэй оролцож, хуралдааныг хамгийн ахмад настай төлөөлөгч 4 дүгээр тойргийн төлөөлөгч Г.Батсуурь нээж удирдав. ИТХ-ын төлөөлөгчдийн бүрэн эрх зөвшөөрөгдөж, "ИТХ-ын төлөөлөгчийн тангараг өргөж, энгэрийн тэмдэг, үнэмлэхээ гардан авлаа. Хуралдааны үеэр сумын ИТХ-ын ажлын албанаас шинээр сонгогдсон төлөөлөгч нарт холбогдох хууль тогтоомж, гарын авлага, ном, товхимолуудыг өгөв.
 Сумын ИТХ-ын 21 төлөөлөгчөөс   МАН-аас-14, АН-аас-7 төлөөлөгч   сонгогдож,  нийт төлөөлөгчдийн 5  эмэгтэй төлөөлөгч байна. Сумын ИТХ-ын даргаар Н.Болдбаатар сонгогдож, Сумын Засаг даргаар Л.Батцогтын  нэрийг  дэвшүүллээ. 
Сумын ИТХ-ын тэргүүлэгчид 7 хүнээр сонгогдов. үүнд: -С.Аюушжав, -Б.Уламбаяр, Ш.Болдбаатар, Н.Болдбаатар, С.Алтанхуяг, О.Эрдэнэбат, А.Ганбат нар сонгогдож, анхдугаар хуралдаанаар хэлэлцэхээр товлосон асуудлаа амжилттай хэлэлцэж өндөрлөв.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6139
4632 / 75%
938 / 15%
277 / 5%
292 / 5%