Хөвсгөл аймгийн Арбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Арбулаг сумын ИТХ

Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал болов.

2016-11-16

Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлыг 2016 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр 100 хувийн ирцтэйгээр хуралдаж, дараахь асуудлуудыг хэлэлцэв.Үүнд:

        1.Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдааны дэгийн төслийг хэлэлцэх тухай.

        Асуудал оруулах- Ж.Сарантуяа- ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга

      2. Сумын өмч хамгаалах байнгын зөвлөлийн 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 3\125 тоот албан бичгийг хэлэлцэх.\ төсөвт байгууллагуудын бараа материал, үндсэн хөрөнгийг актлах тухай\

      Асуудал оруулах-Б.Цэндбаяр-сумын өмч хамгаалах зөвлөлийн нарийн бичгийн дарга

   3.Сумын Засаг даргын 2016 оны хөтөлбөр төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд ЗДТГ-ын чиг үүрэг, зохион байгуулж буй ажлын явц үр дүн.

               Асуудал оруулах- Д.Бямбаа-ЗДТГ-ын дарга

   4.2016-2017 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөөний хэрэгжилтийн тухай.

       Асуудал оруулах-Д.Бямбаа-өвөлжилтийн бэлтгэл ажлын хангах ажлын хэсгийн дарга

 5.Сумын ИТХ-ын 2016 оны төсвийн талаарх танилцуулага

               Асуудал оруулах- ня-бо Г.Дэлгэрцэцэг

 6.Нутгийн өөрөө удирдах байгууллагын 25 жилийн ойг угтаж хийх жилийн ажлын төлөвлөгөөг хэлэлцүүлэх тухай.

         Асуудал оруулах- Ж.Сарантуяа- ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга

   Хуралд: Тэргүүлэгч-Н.Болдбаатар, О.Эрдэнэбат, Ш.Болдбаатар, Б.Уламбаяр, А.Ганбат, С.Аюушжав, С.Алтанхуяг нар оролцож, хурлаар хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлуудаа бүрэн хэлэлцэж шийдвэрлэв.

  Хурлын дараа ИТХ-ын нарийн бичгийн даргаас шинээр сонгогдсон ИТХ-ын тэргүүлэгч нарт хууль эрх зүйн талаар сургалт хийв.

                

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5730
4267 / 74%
916 / 16%
266 / 5%
281 / 5%