Хөвсгөл аймгийн Арбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Арбулаг сумын ИТХ

Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын байгууллагад 1992 оноос хойш ажилласан, ажиллаж байгаа үе үеийн ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга нарын уулзалт зөвлөгөөн амжилттай болов.

2016-12-06

          Монгол улс 1992 онд баталсан Шинэ үндсэн хуулиараа Орон нутгийн төвлөн удирдах зарчмыг өөрчилж, Нутгийн өөрөө удирдах ёсны зарчмыг сонгон авсан бөгөөд орон нутгийн удирдлага нь НӨУЁ-ыг Төрийн удирдлагатай хослуулах зарчмаар хэрэгжинэ гэсэн үндсэн хуулийн заалт манай  суманд хэрэгжиж эхлээд 24 гаруй жилийн хугацаа өнгөрч байна. Хурлын байгууллага орон нутгийн төрийн эрх барих байгууллага байсан үедээ ч хөгжлийнхөө шинэ үе НӨУБ болсон өнөө үед ч сумынхаа хөгжлийн бодлого барьдаг бодлогын байгууллага байсаар ирсэн. Түүний зэрэгцээгээр нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн болон бусад цаг үеийн асуудлыг шийдвэрлэн бүрэн эрхээ хэрэгжүүлж байдаг билээ. 

      Хурлын байгууллагын бүрэн эрх сонгуулиас сонгуулийн хооронд хэрэгжиж, шинээр сонгогдон байгуулагдсан хурлын байгууллагаас сонгогдон, нэр дэвшигдэж томилогдсон сумын удирдлагууд бодлогоо гаргаж бүрэн эрхээ хэрэгжүүлдэг боловч түүний үйл ажиллагааны залгамж чанар, уламжлал шинэчлэл ямагт хадгалагдаж байдагт төрийн ажлын нэг онцлог байдаг билээ. Түүний зэрэгцээгээр Хурлын байгууллагын бүрэн эрх бүрийн хугацаанд баримталсан бодлого, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үйл ажиллагаа нь өөр өөрийн онцлог, утга агуулга, өнгө төрхийг хадгалж байдаг юм.

Нутгийн өөрөө удирдах байгууллагын 25 жилийн ойг угтсан жилийн ажлын хүрээнд Сумын нутгийн өөрөө удирдах байгууллагын үүсэл хөгжил, түүхэн замнал, залгамж холбоо, арга барил, ололт амжилтыг иргэд олон нийтэд сурталчилж, түгээн дэлгэрүүлэх, харилцан туршлага судлах  “Анхдугаар уулзалт зөвлөгөөн”-ийг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 2016.11.26-нд зохион байгуулав.

       Сумын ИТХ-ын үе үеийн дарга, нарын бичгийн дарга нар хөтөлбөрийн дагуу үйл ажиллагаагаа явуулахад Орхон аймаг дахь  Арбулаг сумын нутгийн зөвлөлийн гишүүд хүлээн авч уулзсан ба  нутгийн зөвлөлийн дарга Б.Бавуудорж Орхон аймгийн Баян-Өндөр сумын ИТХ-ын байгууллагатай туршлага судлуулах ажлыг зохион байгуулсанаар Баян-Өндөр сумын ИТХ-ын дарга н.Баасансүрэн, нарийн бичгийн дарга З.Эрдэнэ, бичиг хэргийн ажилтан Т.Нармандах нар ажлаа танилцуулж, хамтран ажиллахаар шийдвэрлэв. энэ үеэр Орхон аймаг дахь Арбулаг сумын нутгийн зөвлөлийн дарга Б.Бавуудорж-д Баян-Өндөр сумын ИТХ-аас "Хүндэт иргэн" -тэмдгээр шагнав.

   Сэлэнгэ аймаг дах Арбулаг сумын уугуул нутгийн иргэдтэй хамтран уулзалт зөвлөгөөнөө явуулж, нутгийн уугуул иргэн Н.Баасансугар, Н. Амаржаргал, Н.Эрдэнэбат гэр бүлийн хамт, Т.Бат-Очир, Х.Майбаяр нар Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд байрлах нэгдсэн музей, Сүхбаатар хотын Партизаны талбай, Гэрэлт цамхаг, Алтанбулаг-Хиагтын Автозамны боомтын хилийн зоон зэрэг газруудтай танилцуулсан ба Сэлэнгэ аймгийн байгалын үзэсгэлэнт, болон түүхэн дурсгалт газруудыг танилцуулав. мөн Сэлэнгэ аймаг дахь Арбулаг сумын нутгийн зөвлөлийг байгуулж нутгийн зөвлөлийн даргаар Н.Баасансугар томилогдов.

           Нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэх, тэдгээрийн үйл ажиллагааг боловсронгуй болгох үйлсэд оюун ухаан хүч хөдөлмөрөө зориулан ажиллаж  бодит үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн ИТХ-ын дарга асан Д.Дашдаваа, ИТХ-ын асан дарга О.Эрдэнэбат, нарийн бичгийн асан дарга Ж.Зинамядар нарыг Хөвсгөл аймгийн  Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын "Хүндэт тэмдэг"-ээр шагнагдав.

   Энэхүү арга хэмжээг зохион байгуулахад хамтарн оролцсон Сэлэнгэ аймаг дахь Арбулаг сумын нутгийн зөвлөл, Орхон аймаг дахь Арбулаг сумын нутгийн зөвлөл, Хөвсгөл аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга С.Цогтоо, Чандмань-Өндөр сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Ц.Номин нартаа баярласан талархалсанаа илэрхийлж, цаашидын ажил хөдөлмөрт нь өндрөөс өндөр амжилт хүсэж, эрүүл энхийг бэлэглэе. 

                               Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Ж.Сарантуяа

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5730
4267 / 74%
916 / 16%
266 / 5%
281 / 5%