Санхүүчдийн баярын мэнд хүргье
Амьдралын хэмнэлийг тоонд шилжүүлэн боддог Арвилах хэтнэхийг яруу тодоор харуулдаг Албан байгууллагаа толгойдоо тооцоолж, нуруундаа уурч явдаг Амрах завгүй, авъяаслаг ажилсаг санхүүч та нартаа
Эрүүл энх аз жаргал Энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсч санхүүчдийн баярын мэндийг хүргъе!
Арбулаг сумын нийт нутгийн зон олны өмнөөс болон ИТХурал,
Жил бүрийн арван хоёр дугаар сарын хоёр дахь долоо хоногт Санхүү, эдийн засагчдын баярын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхээр тогтоосон байдаг. Энэ онд Монгол Улсад санхүүгийн алба байгуулагдсаны 105 жилийн ой тохиож байгаа билээ. Ойн хүрээнд 2016.12.02-ны өдөр санхүүч, эдийн засагч, нягтлан бодогч нар “Санхүүчдийн баяр”-аа тэмдэглэн өнгөрүүллээ.
Санхүүчдийн баяраар санүүчид гар бөмбөгийн тэмцээн зохион байгуулж, байр эзлүүлж, цом мөнгөн шагналаар шагнагдав. мөн Сангийн яамны шагнал Санхүү банкны "Тэргүүний ажилтан" цол тэмдгээр-2, Аймгийн Засаг даргын "Жуух"-аар-1, Аймгийн Засаг даргын тамгын газрын даргын "Баярын бичиг"-ээр-1, Сумын Засаг даргын өргөмжлөлөөр-1, Сумын ЗДТГ-ын даргын өргөмжлөлөөр-1 тус тус санхүүчид шагнагдав.