Хөвсгөл аймгийн Арбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Арбулаг сумын ИТХ

СУМЫН ЗАСАГ ДАРГА Л.БАТЦОГТ, ИТХ-ЫН ДАРГА Н.БОЛДБААТАРТ 2017 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛӨӨ ӨРГӨН БАРИВ.

2016-12-15

Сумын ИТХ-ын ээлжит II хуралдааныг 2016 оны 12 дугаар сарын 16-нд хуралдахаар хуулийн хугацаанд ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар товлосон.
Хуралдаанаар дараахь асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөсөн. үүнд:

     1.Сумын ИТХ-ын 2016-2020 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай.

         Асуудал оруулах-Н.Болдбаатар-ИТХ-ын  дарга

      2.Сумын ИТХ-ын дэргэдэх хорооны зохион байгуулалтын тухай.

       Асуудал оруулах-Ж.Сарантуяа-ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга

      3.Сумын Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр.

   Асуудал оруулах-Л.Батцогт-Сумын Засаг дарга.

4. Сумын Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2016 оны үндсэн чиглэлийн биелэлт, 2017 оны үндсэн чиглэлийн төслийн тухай.

       Асуудал оруулах- Л.Батцогт-Сумын Засаг дарга.

      5.Сумын 2015 оны төсвийн гүйцэтгэл, 2016 оны төсвийн өнөөгийн байдал, 2017 оны төсвийн төслийн тухай

        Асуудал оруулах- Л.Батцогт-Сумын Засаг дарга

       6.Сумын 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний гүйцэтгэл, үр дүн, 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай.

       Асуудал оруулах- Х.Дуламсүрэн-газрын даамал. 

  7.Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардалд 2016 онд хэрэгжүүлэхээр батлагдсан зардал ба байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогын хэсгийн төлөвлөгөөний хэрэгжилт, зарцуулалтын тайлан хэлэлцэх.

                Асуудал оруулах- Ж.Цогзолмаа-Байгаль хамгаалагч

 Сумын Засаг дарга Л.Батцогт, ИТХ-ын дарга Н.Болдбаатарт 2017 оны төсвийн төслөө 2016 оны 12 дугаар сарын 14-ны өдөр өргөн барьлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5730
4267 / 74%
916 / 16%
266 / 5%
281 / 5%