Хөвсгөл аймгийн Арбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Арбулаг сумын ИТХ

Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан болов.

2016-12-15

Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдааныг 2016 оны 12 дугаар сарын 14-ны өдөр хуралдаж, хуралд ИТХ-ын дарга Н.Болдбаатар, Тэргүүлэгч О.Эрдэнэбат, С.Аюушжав, С.Алтанхуяг, А.Ганбат, Ш.Болдбаатар, Б.Уламбаяр нар оролцож ирц 100 хувьтай хуралдав. Хурлаар 12 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн. 
Хэлэлцсэн асуудал: 

  •      1.Сумын ИТХ-ын 2016-2020 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай.       Асуудал оруулах-Н.Болдбаатар-ИТХ-ын  дарга
  •       2.Сумын ИТХ-ын дэргэдэх хорооны зохион байгуулалтын тухай.
  •   Асуудал оруулах-Ж.Сарантуяа-ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга
  •        3. Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажил дүгнэх  журмын төсөл, олгох урамшууллын хэмжээний төсөл.
  •    4. Сумын ИТХ-ын дэргэдэх хороодын ажил дүгнэх  журмын төсөл, үйл ажиллагааны зардлын тооцооны төсөл.
  •    5. Багийн ИНХ-ын ажлыг дүгнэж,  ИНХ-ын дарга нарт урамшуулал олгоход мөрдөх журмын төсөл.
  •   Асуудал оруулах-Ж.Сарантуяа-ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга
  •   6.Сумын Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр.
  •    Асуудал оруулах-Л.Батцогт-Сумын Засаг дарга.
  •  7.Сумын 2015 оны төсвийн гүйцэтгэл, 2016 оны төсвийн өнөөгийн байдал, 2017 оны төсвийн төслийн тухай
  •         Асуудал оруулах- Л.Батцогт-Сумын Засаг дарга
  • 8. Сумын Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2016 оны үндсэн чиглэлийн биелэлт, 2017 оны үндсэн чиглэлийн төслийн тухай.
  •        Асуудал оруулах- Л.Батцогт-Сумын Засаг дарга.
  •    9. Сумын 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний гүйцэтгэл, үр дүн, 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай.
  •        Асуудал оруулах- Х.Дуламсүрэн-газрын даамал
  •   10. Улсын сайн малчинд нэр дэвшүүлэх саналыг хэлэлцэх.
  •     Асуудал оруулах-Л.Батцогт-Сумын засаг дарга.
  • 11. Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн санал
  • Асуудал оруулах-Ч.Наранцэцэг-Цэцэрлэгийн эрхлэгч.
  •   12. Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардалд 2016 онд хэрэгжүүлэхээр батлагдсан зардал ба байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогын хэсгийн төлөвлөгөөний хэрэгжилт, зарцуулалтын тайлан хэлэлцэх.
  •             Асуудал оруулах- Ж.Цогзолмаа-Байгаль хамгаалагч

 Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар ИТХ-ын ээлжит II хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг урьдчилан хэлэлцэв.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5730
4267 / 74%
916 / 16%
266 / 5%
281 / 5%