Хөвсгөл аймгийн Арбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Арбулаг сумын ИТХ

ХӨВСГӨЛ АЙМГИЙН АРБУЛАГ СУМЫН ХАМТЫН САНГИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛ ХУРАЛДАВ.

2017-01-22

Тус сумын Төрийн албан хаагчдын анхдугаар зөвлөгөөнөөс  ТАХ-чид хамтын сан бий болгох санал гарч ТАХ-чид дэмжсэн.
    Энэхүү хамтын санг ИТХ, ЗДТГ, БЗД, ЕБС, Хүүхдийн цэцэрлэг, ЭМТ, Соёлын байгууллагуудын албан хаагчид өөрсдийн санаачлагаар сар бүр 1000 төгрөгөөр хуримтлал үүсгэсэн ба хамтын санг Сумын хөгжил бүтээн байгуулалт, нийгмийн сайн үйлсийн аянд зарцуулахаар журамлагдсан. 
Хамтын сангийн эх үүсвэрийн хуримтлал, зарцуулалтанд сангийн журмын дагуу шийдвэр гаргаж ажиллах үүрэг бүхий төсвийн байгууллагуудын дарга нарын бүрэлдхүүнтэй удирдах зөвлөлийг сумын Засаг даргын захирамжаар байгуулагдсан.
   Удирдах зөвлөлийн хурлыг 2017 оны 01 дүгээр сарын 19-нд Сумын Засаг даргын албан өрөөнд хийж, хамтын сангийн хуримтлал нэг сая төгрөгийг эмийн эргэлтийг сайжируулах зорилгоор 5-н багийн бага эмч нарт эм олгохоор шийдвэрлэв.
дараа нь байгууллагын дарга нар цайтай ярилцлагыг  хамтын үйл ажиллагааны талаар ярилцлага өрнүүлж зохих ёсны шийдвэрт хүрлээ. та бүхэндээ ажлын амжилт хүсье.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5730
4267 / 74%
916 / 16%
266 / 5%
281 / 5%