Монгол Улсын Ардчилсан Шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд суманд ажиллаж амьдарч байгаа Ардын Их Хурлын депутат, Улсын сайн малчин ахмад Л. Лхаандовдонгийн гэрт очиж, сум орон нутгийн удирдлагууд хүндэтгэл үзүүлж, дараах өргөмжлөл үнэ бүхий зүйлийг дурсгав.
Монгол Улсад төрийн хуучин дэглэмийг өөрчлөн шинэчилж, олон
ургальч үзэл, намуудын тогтолцоог хүлээн зөвшөөрсөн Шинэ Үндсэн Хууль
батлагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан төрөлх нутгийнхаа зон олны итгэл
найдварыг хүлээн Ардын Их Хурлын депутатаар сонгогдон өөрийн
мэдлэг чадвараа дайчлан ажиллаж эх орон, төрөлх нутгаа хөгжүүлэхэд оруулсан
хувь нэмрийг тань талархан дурсаж “ ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ ”хадгалуулав.
Таны үйл бүхэн тань үл мартагдаж, үйлс бүхэн тань бүтэж явахын ерөөлийг өргөе.
Сумын ИТХ, ЗДТГ