Хөвсгөл нуур, түүний сав газрын байгалийн унаган төрх, түүх, соёлын газар,
ард иргэдийн уламжлал, соёлыг хадгалан хамгаалах, иргэдийн амьжиргааг дэмжих.
аялал жуулчлалыг зүй зохистой хөгжүүлэх зорилгоор Хөвсгөл нуурын тухай Монгол
Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн төсөлд санал авах хэлэлцүүлэгийг 2017 оны 01
дүгээр сарын 10-ны өдрийн 11:50 минутад сумын “иргэний танхим”-д явуулахад
төрийн болон төрийн бус байгууллагын албан хаагчид, багийн ИНХ-ын дарга, засаг
дарга нар болон ард иргэд, сумын эрх чөлөө сонины хэвлэл мэдээлэл хариуцсан
ажилтан нийт 44 хүн хамрагдав.
Хэлэлцүүлгийг Сумын итх-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 80 тоот тогтоолоор баталсан хэлэлцүүлэг явуулах журмын мөрдөж явуулав.
Хэлэлцүүлэгт оролцсон иргэдээс гарсан санал:
-Хөвсгөл аймгийн Хөвсгөл нуурын дэргэд үйл ажиллагаа явуулдаг жуулчны
баазуудын оруулж буй орлогоос тодорхой хувийн орлого орон нутагт буюу хил
залгаа сумдад төвлөрүүлж үр өгөөжөө өгч байх.
-Орон
нутгийн сумдыг дэмжиж нуурын дэргэд газар олгож, ард иргэдийн уламжлалт өв
соёлоо сурталчилах, нутгийн брэнд бүтээгдхүүн зарж борлуулах талбайтай болгох
бодлого барьж, ард иргэдийн амьжиргаанд нөлөөлөх.
-Хөвсгөл нуурын орчмын БОХ-ын асуудал, хог
хаягдал үйл ажиллагаа явуулж буй баазын удирдлагуудад даалгаж эзэнтэй болгох.\ био
оо, хог хаягдал г.м\
-Аялал жуулчлалын баазуудыг аялал жуулчлал,
амрагчид, зочидод зориулсан цахим мэдээлэлийн сүлжээтэй болгох. \Иргэд цахимаас
мэдээлэл аваад захиалга өгдөг байх\
-Аялагчид, жуулчид худалдаа үйлчилгээ
үзүүлэхдээ картаар төлбөр хийдэг иймээс бүх худалдаа үйлчилгээний цэгүүдийг
карт уншдаг машинтай болгохыг төрөөс нэгдсэн бодлогоор дэмжих.
-Аялал жуулчлалын ачаалал ихдсэн үед
шатахууны нөөц нэмэгдүүлэх.
-Аялал жуулчидаас оруулсан орлогоор Нуур
орчмын аялалын бүс газруудын замыг засаж, засмал зам тавих.
-Хөвсгөл нуурт үйл ажиллагаа явуулдаг
баазуудын үйлчилгээний ханшыг бодлогоор тогтворжуулж, дундаж үнэтэй болгох.
-Сайн дурын хамгаалагч томилох.
-Төрийн зүгээс нэгдсэн зочид буудал барих.
-“Хясаа уулан” дээр гарах эко аялалыг нэгдсэн
зохион байгуулалттай болгох.
-
Аялал жуулчдыг татах зорилгоор жил бүр өөр өөр ажил зохиох.