улирч буй бичин жил та бидэнд хишиг буянаа хайрласан сайхан жил болж өнгөрлөө.
манай сум оны эцсийн мал тооллогоор нийт-316,746,0 мянган толгой мал тоологдож өмнөх оноосоо 44630,0 толгой малаар өссөн амжилт гаргаж, шинээр 11 мянгат малчин төрсөн.
Аймаг, сумын аварга малчидаа тодоруулахад: "Аймгийн аварга малчин"-аар Хавтага багийн сумын аварга малчин Л.Бадамханд, Боргол багийн сумын аварга малчин Ж.Ганбат, Бэлбулаг багийн сумын аварга малчин Д.Лхавгасүрэн, Сүмбэр багийн сумын аварга малчин Г.Жаргал нар, "Сумын аварга малчин"-аар Хавтага багийн малчин Л.Доржготов, Боргол багийн малчин Ж.Баярдалай, Б.Баянмөнх, Бэлбулаг багийн малчин Д.Батсүх, Ө.Аюушжав, Д.Лхавгадорж, Сүмбэр багийн малчин Д.Бат, Тарганнуур багийн малчин Б.Мөнхбат, Уртбулаг багийн малчин Н.Бямбадорж, М.Түвшинтөр, Ц.Лхагвадорж нарын ажлын амжилтыг Аймаг, сумын төр засгаар ажил хөдөлмөрөө үнэлүүлээ.
Дорнын зурхайгаар мөрөө гаргаж,
Долоон бурхандаа дээжээ өргөж,
Дээдэс өвгөддөө хүндэтгэн золгож,
Дүүрэн жаргалтай түвшин амгалан
Таваг овоолон идээтэй
Долоон бурхандаа дээжээ өргөж,
Дээдэс өвгөддөө хүндэтгэн золгож,
Дүүрэн жаргалтай түвшин амгалан
Таваг овоолон идээтэй
Цараа бүрхсэн ууцтай
Жигнүүр дүүрэн буузтай
Элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин жаргалтай
Сар шинэдээ сайхан шинэлээрэй.
Жигнүүр дүүрэн буузтай
Элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин жаргалтай
Сар шинэдээ сайхан шинэлээрэй.
СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ