Хөвсгөл аймгийн Арбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Арбулаг сумын ИТХ

2017 ОНЫ МӨСНИЙ БАЯР БОЛЛОО.

2017-03-06

       Хан сарьдаг уулс, Хатан тунгалаг далай ээжийнхээ хөвөөнд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Мөсний баярын 17 дахь удаагаа  3-р сарын 3,4-ний өдрүүдэд зохион байгуулагдлаа. Энэ жилийн мөсний баярын арга хэмжээ урьд урьдын жилүүдийнхээс хөл хөдөлгөөн ихтэй байсан бөгөөд албан бус дүнгээр 20 мянга орчим хүн оролцсон гэсэн мэдээ байна. Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялал жуулчлалын үйлчилгээний нэр төрлийг олшруулах, хөвсгөл аймгаа сурталчлах зорилгоор зохион байгуулдаг уг арга хэмжээг нээж аймгийн ИТХ-ын дарга Л.Төмөрбаатар, Засаг дарга Л.Ганболд, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар нар үг хэллээ. Мөн уг арга хэмжээнд 5 орны манай улс дахь элчин сайд, өргөмжит консул, дипломат ажилтнууд хүрэлцэн ирсэн бөгөөд дотоод  гадаадын жуулчид ч олноор хүрэлцэн ирсэн байлаа. Мөн Аэро монголиа компани энэ өдрүүдэд нислэг үйлдсэн байна. Мөн зөвшөөрөгдсөн маршрутгүй газраар зорчиж байгаад машинтайгаа усанд цөмөрсөн иргэдэд Онцгой байдлын газрын албан хаагчид тусламж үзүүлсэн байна. 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5730
4267 / 74%
916 / 16%
266 / 5%
281 / 5%