Хөвсгөл аймгийн Арбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Арбулаг сумын ИТХ

ОЛОН УЛСЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР МАРТЫН 8"-НД ЗОРИУЛСАН "БҮСГҮЙЧҮҮД" ӨДӨРЛӨГ СУМАНД АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2017-03-09

Сумын нийт эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг хамтдаа хөгжин тэмдэглэн өнгөрүүлэх зориго бүхий "БҮСГҮЙЧҮҮД" тэмцээн 2017 оны 03 сарын 08-ны өдөр ЕБС-ийн спорт зааланд амжилттай зохион байгуулагдлаа.
     Волейболын тэмцээнд 9-н баг оролцож 1- байр Б.Лхагвацэнгэл ахлагчтай баг, 2-р байр Амарсайхан ахлагчтай баг, 3-р байранд Э.Мягмарбаяр ахлагчтай багууд түрүүлж бусдыгаа манлайллаа.
       Монгол гоёл уралдаанд  6-р багийн иргэн Т.Намсрай 5-р багийн иргэн Г.Эрдэнэтуяа, 5-р багийн иргэн Б.Бямбаа гэх мэт олон хүн хошуучиллаа
         Эрүүл зөв Монгол хоол Миний брэнд сэдэвт үзэсгэлэнд  Т.Даваасүрэн ахлагчтай баг 1-р байр, Э.Гэрэлмаа ахлагчтай баг, Б.Жаргалсайхан ахлагчтай багууд тус тус байр эзэлсэн.
        Үйлчин бүсгүйчүүдийн "УРАН ШАГЛАА" тэмцээний үйл ажиллагааны үе тэмцээн нь 60 минутын хугацаанд тусгай шалгуурын үзүүлэлтээр шалгарууллаа С.Оюунчимэг ахлагчтай баг,Ц.Дугармаа ахлагчтай баг Н.Сайнбуян ахлагчтай багууд  тус тус байр эзэлсэн.
    Тэмцээнийг санаачлан зохион байгуулж буй Сумын Эмэгтэйчүүдийн зөвлөлийн үйл ажиллагааг ИТХ, ЗДТГ хамтран дэмжиж ажиллав.
     Тэмцээнд болон өдөрлөгийн үйл ажиллагаанд оролцсон сайхан бүсгүйчүүддээ аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

      Зохион байгуулсан Сумын эмэгтэйчүүдийн зөвлөлд  "Алтан унжлагат" гал тахиа жилд амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсэн ерөөе.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5730
4267 / 74%
916 / 16%
266 / 5%
281 / 5%