Эрдэнэт хот, Сэлэнгэ аймаг, Зам-үүдэд аж төрж, хөдөлмөрлөж Арбулаг сумын уугуул нутгийн иргэддээ 2017 оны 3-р сарын 11, билгийн тооллын хаврын тэргүүн сарын 14-ны өдөр "Алтан унжлагат " гал тахиа жилийн сар шинийн золголтыг зохион байгуулж иргэддээ хүндэтгэл үзүүллээ. Уг золголтын арга хэмжээг сумын ИТХ-ын дарга-Н.Болдбаатар, Засаг дарга-Л.Батцогт, Засаг даргын орлогч К.Намхайжамц, ИТХ-ын төлөөлөгч, Тэргүүлэгч О.Эрдэнэбат, ИТХ-ын төлөөлөгч Г.Батцэцэг, Соёлын төвийн хөгжмийн багш Р.Мандшир, ЭМТ-ийн дарга Ч.Баасанноров, ЕБС-ийн эмч Б.Түмдоддаваа,2-р багийн иргэн Д.Ренчинханд, 1-р багийн иргэн Аймгийн сайн малчин Р.Цогтцэмбэл, 5-р багийн иргэн С.Амгаланболд нар, Эрдэнэт хот дахь Арбулаг сумын нутгийн зөвлөлийн дарга Б.Бавуудорж, тэргүүлэгчид зохион байгуулж, Нутгийн золголтонд Сэлэнгэ аймаг дах Арбулаг сумын нутгийн зөвлөлийн төлөөлөл Н.Амаржаргал, Д.Баттөмөр гэр бүлийн хамт,Х.Майцэцэг, эрдэнэт хотод суугаа нутгийн иргэд, Замын- үүдэд амьдарч буй нутгийн бизнесмин Д.Батгэрэл нар оролцов.
Арбулаг сумын 80 жилийн ойн хүндэт тэмдгээр Н.Амаржаргал, Д.Баттөмөр, Н.Цэцэгээ, н.Долзодмаа нарыг шагнав.
Эрдэнэт хотын Арбулаг сумын нутгийн зөвлөлөөс Сумын засаг дарга асан ИТХ-ын төлөөлөгч, Тэргүүлэгч Эрдэнэбат-д хүндэтгэл үзүүлэв.
Сумын ИТХ-ын дарга Н.Болдбаатарын хувийн зүгээс золголтонд ирсэн өндөр настан Доржжадамба, Сийлэгмаа, спортын төрлөөр амжилт гаргасан Н.Батхуяг, Эрдэнэт хот дах НЗ-ийн дарга Б.Бавуудорж, иргэн Д.Эрдэнэчимэг нарт гарын бэлэг өгч хүндэтгэл үзүүллээ.
Эрдэнэт, Сэлэнгэ, Замын-үдэд оршин суугаа нутгийн зон олондоо 2017 ондоо элгээрээ энх мэнд, төрлөөрөө түвшин амгалан байхыг ерөөе.