Дэлтэй цэнхэрийн хурд-2017 хаврын морин уралдааны эрлийз дээд
ангилалд 40 гаруй хүлэг бүртгүүлснээс “Дүнжингаравын хурд-2017” хаврын
уралдаанд түрүүлж, айрагдсан хүлгүүд түрүү айрагт хурдлан амжилтаа бататгажээ.
Эрлийз дээд нас-40 гаруй:
1.Архангай
аймгийн Ихтамир сумын харьяат Т.Ганболдын бор/“Дүнжингаравын хурд-2017” уралдаанд
айргийн дөрөвт хурдалсан/
2.Төв аймгийн Баян сумын уугуул, МУ-ын Манлай
уяач Х.Цогтсайханы хээр. /“Дүнжингаравын хурд-2017” уралдааны түрүү/
3. Дорнод аймгийн Матад сумын харьяат МЖ-ын
Алдарт уяач Б.Цэндбаатарын хээр. /“Дүнжингаравын хурд-2017” уралдаанд наймаар
давхисан/
4.Төв аймгийн Лүн сумын уугуул, МУ-ын Тод манлай
уяач Б.Билэгдэмбэрэлийн хээр. /“Дүнжингаравын хурд-2017” уралдаанд айргийн
гуравт хурдалсан/
5. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, МУ-ын
Манлай уяач Т.Галбадрахын хээр/“Дүнжингаравын хурд-2017” уралдаанд аман
хүзүүдсэн/ тус тус хурдалжээ.
Азарганы уралдаанд 140
гаруй хурдан хүлэг бүртгүүлэн гарааны зурхай руу хөдөлжээ.
Азарга-140 гаруй:
1.Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр
сумын харьяат, аймгийн Алдарт уяач Ц.Чимэдбавуугийн хүрэн халзан
2.Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул Г.Чинзоригийн Саран зээрд
/“Дүнжингаравын хурд-2017” уралдаанд түрүүлсэн /
3. Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын харьяат, Монгол улсын
начин Базаррагчаагийн Сэр-Одын хөх бор. /“Дүнжингаравын хурд-2017” уралдаанд
есөд хурдалсан /
4.Хөвсгөл аймгийн Цэцэрлиг сумын харьяат Пүрэвдоржийн хээр
5.Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын уугуул, Төв аймгийн Алтанбулаг
сумын харъяат, Тагарваагийн Эрдэнэбулганы улаан буурал /“Дүнжингаравын
хурд-2017” уралдаанд аман хүзүүдсэн/ тус тус хурдалжээ.
Аз хийморийн хурдан соёолонгийн
уралдаанд 100 гаруй хүлэг бүртгүүлсэн байна. Ингээд түрүүлж айрагдсан
морьдыг танилцуулъя.
Соёолон-100 гаруй:
1.Төв аймгийн Баян сумын уугуул
М.Анарын бор халзан
2.Төв аймгийн Дэлгэрхангай сумын уугуул Ш.Мөнгөншагайн зээрд
халзан
3. Төв аймгийн Бүрэн сумын уугуул Х.Улам-Өрнөхийн хээр
4. Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул, МУ-ын Тод манлай уяач
Д.Хишигжаргалын зээрд халзан
5. Дорнод аймгийн Баянтүмэн сумын харьяат, МУ-ын Тод манлай уяач
О.Батбилэгийн хул тус тус хурдалжээ.