Хөвсгөл аймгийн Арбулаг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Арбулаг сумын ИТХ

Нутгийн хөгжилд залуучуудын оролцоо" сэдэвт Асуудлаас-Шийдэл рүү залуучуудын чуулга уулзалт зохион байгуулагдав.

2017-04-03

Суманд үйл ажиллагаа явуулж буй "СУДЛААЧ МОНГОЛ ИННОВАЦИ" төрийн бус байгууллагын тэргүүн Б.Түмдоддаваагийн санаачлагаар Нутгийн хөгжилд залуучуудын оролцоо сэдэвт "АСУУДЛААС-ШИЙДЭЛ РҮҮ" чуулга уулзалтыг 2017 оны 03 дугаар сарын 31-нд Сумын ИТХ, ЗД, түүний тамгын газар, ЕБС, ЭМТ, Хүүхдийн цэцэрлэг, Соёлын төв, ХААН банк, Төрийн банк, Холбоо, Шуудан, эрчим хүчны хамт олон хамтран зохион байгуулав.
Чуулга уулзалтанд Аймгийн Хүүхэд гэр бүлийн хөгжлын төвөөс Рагчаа, Сүх -Очир ,Эрүүл мэндийн газрын ажилтан Мөнхэрдэнэ, сэтгүүлч Батмөнх нар хүрэлцэн ирж илтгэл, мэдээлэл, сургалт хийв.
    Чуулга уулзалтанд 6-н багаас 15 төлөөлөл нийт-90, байгууллагуудаас төлөөлөл оролцож нийт- 120 залуучууд хамрагдав.
   Чуулга уулзалтанд оролцож буй залуучуудыг 6-н баг болгон "Хөдөө орон нутагт амьдарч буй залуучуудад тулгамдаж буй бэрхшээл ба боломж" сэдэвт хэлэлцүүлгийг  явуулахад "ЗАЛУУС" баг 1-р байр, "ХӨГЖИЛ ХАМТДАА"-баг 2 -р байр, "ЗОРИЛГООС-ШИЙДЭЛ РҮҮ" баг 3-р байрыг эзэлж өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдав.
мөн баг бүрийн дунд олс таталт явуулахад Боргол баг 2-р баг-1-р байр, Бэлбулаг баг -3-р баг 2-р байр, Хавтага баг 1-р баг 3-р байрыг тус тус эзэлж өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдав
Дууны тэмцээнд Тарганнуур 5-р баг 1-р байр, Боргол баг 2-р баг 2-р байр, Уртбулаг 6-р баг 3-р байрыг тус тус эзэлж өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдав.чуулга уулзалт амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
     Чуулга уулзалтанд оролцсон залуучуудаас гарсан санал санаачлага бодлогын түвшинд хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байна.
    Хамтран ажилласан төрийн болон төрийн бус байгууллагууд, зохион байгуулах үүрэг бүхий томилогдсон ажлын хэсгийн бүрэлдхүүн нарт ажлын амжилт хүсье.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5565
4114 / 74%
909 / 16%
263 / 5%
279 / 5%