Хөвсгөл аймгийн Арбулаг сумын ИТХ

МОНГОЛ УЛСЫН ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖ, ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦАНА УУ.

2020-02-28 12:46
  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг 1992 онд анх баталснаас хойш орон нутгийн бие даасан байдлыг нэмэгдүүлэх, эрх мэдлийн төвлөрлийг сааруулах, орон нутгийн өмчийн харилцааг шинэ шатанд гаргах, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг байнгын тогтмол ажиллагаатай болгох, төв, орон нутгийн харилцаа, Хурал, Засаг даргын үйл ажиллагааны эрхийн баталгаа, хамгаалалтыг сайжруулах, нутгийн удирдлагатай холбоотой зохицуулалтын буюу процедурын шинжтэй зохицуулагдаагүй байсан харилцааг тодорхой болгох чиглэлээр шинэчлэн сайжруулсаар 2006 оноос хойш нийт 19 удаагийн нэмэлт өөрчлөлт оржээ. /sonin.mn/
                    2019 онд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт орсонтой холбоотой болон хуулийн гол үзэл баримтлалыг бодит байдалд нийцүүлэн хэрэгжүүлэх, боловсронгуй болгох зорилгоор тухайн хуулийг шинэчлэн найруулж батлахад бэлэн болоод байна. 
               Уг хуулийн шинэчилсэн найруулгад орсон онцлог зохицуулалтаас :
  •   Нутаг дэвсгэрийн чиг үүргийг аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хороодоор тодорхойлсон
  • Нийгмийн суурь үйлчилгээг үзүүлэхэд зайлшгүй шаардлагатай хөрөнгийг бий болгох, барилга угсралттай холбоотой зардлыг  улсын төсвөөс санхүүжүүлэхээр, нийгмийн суурь үйлчилгээг үзүүлэхэд зайлшгүй шаардлагатай өмчийн хөрөнгийн зардлын 70 хувийг улсын төсөв, үлдэх 30 хувийг тухайн шатны засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, бусад өмчийн хөрөнгийн зардлыг тухайн шатны засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж санхүүжүүлэхээр төсөлд тусгасан байна. Түүнчлэн нийгмийн суурь үйлчилгээг үзүүлэхтэй холбоотой урсгал зардлын 95 хувийг улсын төсөв, үлдэх 5 хувийг тухайн шатны засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжээс санхүүжүүлж, аймаг, нийслэл, сум, дүүрэг, хот нь энэ хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай өмчтэй байх
  • Сумын ИТХ-ын сонгуульд улс төрийн нам нэр дэвшүүлж оролцохгүй
  • Зөвхөн сумын ИТХ-ын төлөөлөгчийн 3-ны 1 хүртэлх хувь нь төрийн захиргааны албан тушаалтан байж болно
  • Хурлын төлөөлөгчид хүлээлгэх хариуцлага, сонгогчдын саналаар эгүүлэн татах, төлөөлөгчийн үйл ажиллагааны баталгаа зэргийг тусгасан
  • Хурлын даргын хэрэгжүүлж буй гүйцэтгэх эрх мэдлийн зарим чиг үүргийг хумисан /Засаг даргатай эрх мэдлийн хувьд өрсөлдөх явцыг арилгах зорилготой/
  • Хурлын дарга, Төлөөлөгч, Засаг даргын бүрэн эрх, чиг үүргийг хуваарилалтыг салгаж өгсөн /НӨУЁ-ны байгууллагын мөн чанар алдагдахгүй байх , сонгодог утгаар хэрэгжих/
  • Багийн Засаг дарга дээд боловсролтой байх шалгуур бий болгосон 
  • Багийг өөрчлөх асуудлыг Засаг даргын өргөн мэдүүлсэнээр сумын ИТХ шийдвэрлэх
  • Засаг даргыг түр орлон гүйцэтгэгч томилохыг хориглосон гэх мэт онцлог зохицуулалт тусгагдаж байгаа болно. 
/Хуулийн төсөлтэй танилцаж саналаа илгээх боломжтой /

2020-02-28 12:46

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Дэд ангилал

  • ӨНӨӨДӨР:
  • 61
  • НИЙТ:
  • 36 206
Сумдууд